Юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй, юу ч уншиж судлаагүй хэрнээ том том ярьж, надад шахалт үзүүлэх гэж хий оролдогч новшийн гаруудад зориулав. Оюун ухааны чинь чансаа хүрч чадвал үүнийг уншаад модон толгойдоо эргэцүүлж бодох өчүүхэн зай гаргачхаарай.
Би- Өвөг дээдсийнхээ өлмийд өвдөг сөгдөнө үү гэхээс
Өнгө мөнгөний өмнө мэхийн ёслохгүй
Би- Үрийнхээ зулайг үнэрлээд нулимс дуслуулж үзсэнээс
Үйл хэрэг бүтсэнгүй гэж уйлж унжиж яваагүй
Би- Найз нөхөддөө тусалж, дэмжиж явснаас
Нохой зан гаргаж, новширч, хөглөрч явсангүй
Би- Алдаж эндсэн нэгнээ ачилж, арчилж явснаас
Ад шоо үзэж, хор найруулж гүйгээгүй
Би- Албан тушаал, эрх мэдэлд шунаж
Авилгач гаруудын утсан хүүхэлдэй болоогүй
Би- Худал хуурмагийг тэвчиж чаддаггүй учраас
Хэлсэн үнэнийхээ төлөө бусдад адлагдахаас айдаггүй
Би- Өчүүхэн бэртэгчингүүдэд таалагдахын тулд
Өт шиг амьдарч чадахгүй
Би- Хөлжиж баяжихын тулд
Харь орны бадарчингуудад улсаа худалдахгүй
Би- Хялбар аргаар түрийвчээ түнтийлгэхийн тулд
Хүний нутаг руу атга шороо ч зөөхгүй
Би- Олон орны хэл мэдэхгүй ч монгол хэлээрээ та нараас зөв ярьж чадна
Би- Мурий сарий ч гэсэн монголоороо алдаагүй, зөв бичиж чадна
Би- Агуу сэтгэгчдийн энд хүрэхгүй ч гэсэн тархиндаа буусан бодлыг хүнд ойлгогдохуйцаар найруулаад биччихэж дөнгөнө.
Би- Харь элэгтэнд найр тавьж, хаалга үүдээ нээж өгөөгүй
Гаднын соёлд дагаар орж, үр хүүхдээ уусгаагүй
Хангалуун амьдралыг мөрөөдөж, хүний нутаг руу дүрвээгүй
Би- Хамаг монголын тусгаар тогтнолын төлөө эцсээ хүртэл тэмцсэн ХОТГОЙД түмний үр удам гэдгээрээ бахархдаг эгэл жирийн МОНГОЛ хүмүүн билээ. Иймд оюун санаагаараа эрлийзжиж, ухамсар сэтгэхүйгээрээ хурлийз болсон хэрнээ өөрсдийгөө агуу мундаг, айхтар том хэмээн дэмий хөөрөгдөж, худлаа онгировч үнэн хэрэгтээ өт хорхойн чинээ сэтгэж үл чадах өчүүхэн эсүүд мэргэн ухаантны дүр эсгэхээ боливол таарна.
Та нарын таалалд нийцэж амьдарна гэвэл санасны чинь гарз биз ээ.
Сэтгэгдлүүд
2014-04-05 -
Бичсэн: upshot
Жингийн цуваа явж л байдаг,
Жингэр нохой хуцаж л байдаг. юуг нь тоохов дээ...Сайхан бичсэн байна, Хотгойд түмний үр удам чинь аргагүй дээ.
2013-01-28 -
Бичсэн: afg
сайхан бичжээ таалагдаж байна