amaahai
Dateline: 2012-12-21
МАНАЙД БҮХ ЗҮЙЛ БИЙ ГЭХДЭЭ... хэмээх егөөдөл

      Миний Монгол сайхаан. Монголд амьдрах бүүр ч сайхан. Учир нь манайд бүх зүйл бий. Байхгүй зүйл гэж огт үгүй. Та юуг авахыг хүснэ тэд цөм таных болох боломжтой. Хэрэв та хүсвэл ногоон өнгөтэй хурганы арьс, нохойны битүү туурайг ч олж болно. Гаргалгаа нь их амархан. Би хэлээд өгье. Та дээрх зүйлсийг өндөр үнээр худалдаж авна аа гээд хурдхан шиг зар өгчих. Үүнийг хэн нэгэн мундаг бизнесмэн нь олж уншингуутаа нэн даруй урд зүгт амьдардаг өөр нэгэн том гадаад түнш рүүгээ утас цохино. Хэдхэн хоногийн дараа таны өмнө жинхэнэ ногоон хурганы арьс, нохойны битүү туурай байж байх болно гэх жишээтэй.

     Монголд бүх зүйл байна аа. Социализмын үед байгаагүй сонин сонин зүйлс одоо нэгэнт сонин содонгийн тооноос хасагдчихсан байна. Мундаг том ӨРТЭЙ баячуудтай, өргүй хэрнээ үгээгүй ядуустай, 12-оос дээш давхар барилгатай, есөн шидийн том том ПЛАЗА-нуудтай, баян айлын мангар пацаанууд мөргөлдүүлж тоглодог ганган хээнцэр машинуудтай, олон янзын ТОЛГОЙ-нуудтай, эх зах нь харагдахгүй өтгөн утаатай, дунд нь орвол төөрчихмөөр шороон үүлтэй баян сайхан л харагдаж байна. 
Тэр тусмаа бид хар тамхины дэлхийн агуу том сүлжээнд нэгэнт гишүүнээр элсчихсэн. Мундаг байгаа биз дээ? Тэр сүлжээнд нь ажилладаг зарим нэгэн этгээдүүд урд хойд хөршид сураг нь сонсогдоод л...
     Манайд бүх юм байна. Бид ДОХ-той улсуудын эгнээнд нэгдэн орсон нь БНМАУ НҮБ-д гишүүнээр элссэнээс хойшхи хамгийн том олон улсын шинж чанартай үйл явдал болж байх шиг байна. Бүүр их томоръё гэвэл ДОХ-той хүүхдүүд хүртэл манайд байна гэж онгирох юм шив дээ. 
     Манайд нэг зүйл алга. Тэр нь ШУДАРГА ҮНЭН. Үүнийг та энэ улсын нутаг дэвсгэрийн хаанаас ч олж чадахгүй. 
Хараал идмэр гэж... Бид чинь хаашаагаа яваад байгаа хүмүүс вэ? Урагш зүтгээд байна уу? Ухрах араандаа хийчхээд мулталж чадахгүй сандчаад байна уу?  Ер нь хэн бидний толгойг урагш нь харуулчхаад ухрах араагаар нь хойш мөлхүүлээд байна аа? 
Эцэст нь хэлэхэд "УЛС ТӨРЧДӨӨС Л ҮНЭН ШУДАРГЫГ НЭХЭЖ ТОМ ТЭНЭГТЭВ ДЭЭ". Хамгийн худалч хүн л "Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ" гэдэгт бусдыг итгүүлэх гэж оролддог юм. 

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2012-12-23 -

Бичсэн: Зочин

nadad nz zalyygaas bysad bvh uwliin hywtsas bn gj bi neg beeliiq nzdaa helj bileee хэлээ гаргах

. Шууд холбоос





:-)
 
xaax